jpg1-230x320Монгол улсад цанын спортыг хөгжүүлхэд үнэтэй хувь нэмэр ожуулсан үе үеийн цаначид, багш, дасгалжуулагч, цанын спортыг дэмжигч байгууллага хүмүүст Монголын цанын холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Монголын цанын холбоо өөрийн оронд цанын спортыг хөгжүүлэх, цаначдаа бэлтгэх, цанын спортыг бүх нийтийн үйлс болгон хөгжүүлэх, дэлхийд цанын спортоор Монгол орноо сурталчилах холбооны эрхэм зорилгоо амжилттай биелүүлж ирлээ. Монголын цаначид Өвлийн цагаан олимп, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга, Дэлхийн оюутан залуучуудын их наадам, тивийн аварга, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсний зэрэгцээ, Олон улсын цанын холбоо, Ази тивийн цанын холбооны үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж байдаг юм.

Монголын цанын холбоо түүхэнхугацаандаа цанын спортын гавъяат багш дасгалжуулагч 6, гавъяат тамирчин 2, гавъяат эмч 2, хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонтой 3, Алтан гадас одонтой  8, хөдөлмөрийн хүндэт медальтай 7, шудрага журам медальтай 2, Олон улсын хэмжээний мастер 24, спортын мастер 198, дэд мастщр 89,  улсын шүүгч 51-г бэлтгэсэн нь түүхэн хөгжлийнхөө зорилгыг биелүүлж Олимпийн их наадамд 12 , дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8, Ази тивийн наадамд 7, Дэлхийн оюутан залуучуудын их наадамд 8, Олон улсын тэмцээнд 90 гаруй удаа оролцоод байна.

Монголын мянга мянган цаначид, дасгалжуулагч, цанын спортыг дэмжигч аж ахуй нэгж байгуулага, хүмүүст цанын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань тэмдэглэж Монголын цанын холбооны тэргүүлэгчдийн өмнөөс спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Раш

_____ ____