1924WOlympicPoster

Өвлийн Олимпийн анхдугаар наадам буюу Шамонигийн олимп.Англиар: I Olympic Winter Games нь 1924 оны 1 сарын 25-наас 2 сарын 5 хүртэл Альпийн нурууны Монблан оргилын бэлд орших, Францын Шамони хотод зохион байгуулагджээ. Тухайн үедээ Францын ҮОХ-ноос Олон Улсын Өвлийн Спортын долоо хоног (Францаар: Semaine Internationale des Sports d’Hiver) гэдэг нэрээр, туршилтын журмаар зохион байгуулсан бөгөөд дараа жил нь Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхий Ассемблейгаар уг наадмыг Өвлийн олимпийн анхдугаар наадам гэж нэрлэхээр тогтсон байна.

 

1924 оноос гараагаа эхэлсэн Өвлийн Олимпийн наадам 1992 он хүртэл Зуны Олимпийн наадамтай нэг жилд давхцан зохион байгуулагддаг байв. Уг наадамд 16 улсын 258 тамирчин спортын 7 төрөлд 16 багц медалын төлөө өрсөлджээ.

 

Олимпийн наадмыг Гастон Видаль нээж, уулын цанын тамирчин Камиль Мандрийон тамирчдыг төлөөлөн тангараг өргөжээ.

 

  • Өвлийн олимпийн түүхэнд анхны алтан медалийг тэшүүрийн 500 метрийн төрөлд Чарльз Жевтрав хүртсэн байна. Тэшүүрийн бусад төрөлд Жулиус Скутнабб, Клас Тюнгберг нар тэргүүлсэн аж.
  • Соня Хени 17-хон настайдаа эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд оролцов. Хэдийгээр тэр сүүлийн байрт орсон ч фэнүүдийн дунд алдаршиж, дараагийн 3 олимпийн аварга болсон билээ.
  • Гиллис Графстрём 1920 оны зуны олимпийн уран гулгалтын төрөлд түрүүлсэн амжилтаа бататгаж, спортын нэг төрлөөр, гэхдээ өвөл зуны олимпийн аль алинд нь алтан медаль авсан хүн болж түүхэнд үлдэв.
  • Канадын хоккейн баг өрсөлдөгч багуудаасаа хол тасархай болохоо харуулж, хэсгийн тоглолтонд Швейцари, Чехословак, Швед, Их Британийн багуудтай тоглохдоо 110 шайб оруулж, дөнгөж 3-хан шайб хаалгандаа алдсан байна.
  • Графстрёмтой адилаар, Канадын хоккейн баг 1920 оны Антверпены зуны олимпоос алтан медаль авсан амжилтаа Шамонид ч давтжээ. Канадууд хоккейн спорт олимпийн хөтөлбөрт багтсан эхний 7 олимпийн 6-д нь түрүүлж, дэлхийд дангаараа ноёрхож байсан билээ.

Өвлийн Олимпийн анхдугаар наадамд улс орнуудын гаргасан амжилт

Байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Норвеги

4

7

6

17

2

Финланд

4

4

3

11

3

Австри

2

1

0

3

4

Швейцари

2

0

1

3

5

АНУ

1

2

1

4

6

Их Британи

1

1

2

4

7

Швед

1

1

0

2

8

Канад

1

0

0

1

9

Франц

0

0

3

3

10

Бельги

0

0

1

1

Comments are closed.