og2006p

Өвлийн ХХ Олимпийн наадам Италийн Турин хотод 2006 оны 2 сарын 10-26 нд зохион байгуулагджээ.  Энэ нь Италид зохион байгуулагдсан хоёрдахь өвлийн Олимп юм. Уг наадам дууссанаас хойш 11 хоногийн дараа Турин хот Паралимпийн өвлийн IX Олимпийг 3 сарын 10-19нд хүлээн авч паралимпийн тамирчид уулын цана, цана, биатлон, хоккей, кёрлингийн төрлүүдээр өрсөлджээ.

Наадмыг Италийн ерөнхийлөгч Карло Адзелио Чампи нээж тамирчдыг төлөөлж Жорджио Рокка, шүүгчдийг төлөөлж Фабио Бьянкетти нар тангараг өргөжээ. Олимпийн галыг италийн цаначин 1992,2002 оны Олимпийн аварга Стефании Бельмондо бадраажээ. Уг наадамд 80 орны 2663 тамирчин (1627 эрэгтэй, 1006 эмэгтэй) спортын 15 төрөлд (биатлон, бобслей, цанын 2 төрөлт, керлинг, фристайл, хоккей, уран гулгалт, тэшүүр, трамплинаас хэвтээ үсрэх, уулын цана, цана, шорт-трек, скелетон, чарга, сноуборд) 84 багц медалийн төлөө өрсөлджээ. Олимпийн тэмцээнийг олон улсын ангилалын 650 шүүгч шүүжээ.

 

Өвлийн ХХ Олимпийн наадамд Монголын тамирчдын гаргасан амжилт

Цанын төрөл

Тамирчин

Үзүүлэлт

байр

15 км-ийн сонгомол техник (Эрэгтэй)

Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ

 48:47.2

85

10 км-ийн сонгомол техник (Эмэгтэй)

Эрдэнэ-Очирын Очирсүрэн

36:40.1

68

 

 

Өвлийн ХХ Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Герман

11

12

6

29

2

АНУ

9

9

7

25

3

Австри

9

7

7

23

4

ОХУ

8

6

8

22

5

Канад

7

10

7

24

6

Швед

7

2

5

14

7

БНСУ

6

3

2

11

8

Швейцари

5

4

5

14

9

Итали

5

-

6

11

10

Франц

3

2

4

9

11

Нидерланд

3

2

4

9

12

Эстони

3

-

-

3

13

Норвеги

2

8

9

19

14

БНХАУ

2

4

5

11

15

Чех

1

2

1

4

16

Хорват

1

2

-

3

17

Австрали

1

-

1

2

18

Япон

1

-

-

1

19

Финлянд

-

6

3

9

20

Польш

-

1

1

2

21

Белорусс

-

1

-

1

22

Болгар

-

1

-

1

23

Их Британи

-

1

-

1

24

Словак

-

1

-

1

25

Украин

-

-

2

2

26

Латви

-

-

1

1

 

Туринд спортын 65 талбай, цэнгэлдэх хүрээлэн, олимпийн тосгон барьсан төдийгүй Олимпд зориулж метро байгуулжээ. Бүтээн байгуулалтанд 1,7 их наяд евро зарцуулжээ.

Спортын чухал талбай, цэнгэлдэх хүрээлэнгүүд:

  • Спортын 5 танхим бүхий Турины Олимпийн цэнгэлдэх хүрээлэн (3 нь шинэ, 2 нь сэргээн засварласан)
  • Palazzo a Vela (шорт-трек, уран гулгалтын талбай)
  • Torino Esposizioni (хоккей)
  • Линьоттогийн зууван цэнгэлдэх хүрээлэн (тэшүүрийн талбай)
  • Турин, Бардонекк, Сестриерийн олимпийн тосгон
  • Пинерологийн мөсөн гулгуурын талбай (сэргээн засварлаж өргөтгөсөн)
  • Торре Пелличе (хоккейн стадион)
  • di Pragelato; Бобслейн зам
  • Чезаны чарга, скелетоны талбар

Comments are closed.