1936-W-poster

Өвлийн IV Олимпийн наадам Германы Гармиш-Партенкирхенд 1936 оны 2 сарын 6-16 нд зохион байгуулагджээ. Уг наадамд 28 орны 646 тамирчин (566 эрэгтэй, 80 эмэгтэй) спортын найман төрөлд 17 багц медалийн төлөө өрсөлджээ.

  • Бобслей (2)
  • Уулын спорт (2)
  • Тэшүүр (4)
  • Цанын хоёр төрөлт (1)
  • Цана (3)
  • Трамплин (1)
  • Уран гулгалт (3)
  • Хоккей (1)

Хаалтанд багц медалийн тоог харуулав.

Энэ Олимпийн тоглолтонд Олимпийн галыг асаагаагүй бөгөөд цанын хоёр төрөлтийн тамирчин Вильгельм Богнер тамирчдыг төлөөлөн тангараг өргөжээ.

Уг наадмын үеэр Цэргийн харуулын (биатлон) болон айсштокын үзүүлэх тоглолтууд болжээ.

Өвлийн IV Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

Байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Норвеги

7

5

3

15

2

 Гуравдугаар Рейх

3

3

0

6

3

 Швед

2

2

3

7

4

 Финлянд

1

2

3

6

5

 Швейцари

1

2

0

3

6

 Австри

1

1

2

4

7

Их Британи

1

1

1

3

8

 АНУ

1

0

3

4

9

Канад

0

1

0

1

10

 Унгар

0

0

1

1

11

 Франц

0

0

1

1

Comments are closed.