og1948p

Өвлийн V Олимпийн наадам Швейцарын Сан Мориц хотод 1948 оны 1 сарын 30 наас 2 сарын 8 нд зохион байгуулагдсан бөгөөд урьд нь энэ хот 1928 оны Өвлийн II Олимпийн наадмыг зохион байгуулж байсан билээ. Уг наадамд 28 орны 669 тамирчин (592 эрэгтэй, 77 эмэгтэй) спортын 9 төрөлд 22 багц медалийн төлөө өрсөлджээ. Наадмыг Швейцарын ерөнхийлөгч Энрико Челио нээж Ришар Торриани Олимпийн галыг бадрааж, тамирчдыг төлөөлж хоккейчин Биби Торриани тангараг өргөжээ.

 

Өвлийн V Олимпийн наадмын төрлүүд:

  • Бобслей (2)
  • Уулын цана (6)
  • Тэшүүр (4)
  • Цанын хоёр төрөлт (1)
  • Цана (3)
  • Трамплинаас үсрэлт (1)
  • Скелетон (1)
  • Уран гулгалт (3)
  • Хоккей (1)

Хаалтанд багц медалийн тоог харуулав.

Уг наадмын үеэр Цэргийн харуулын болон Өвлийн таван төрөлтийн үзүүлэх тоглолтууд болжээ.

Өвлийн V Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

Байр

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Норвеги

4

3

3

10

1

 Швед

4

3

3

10

3

 Швейцари

3

4

3

10

4

 АНУ

3

4

2

9

5

Франц

2

1

2

5

6

Канад

2

0

1

3

7

Австри

1

3

4

8

8

 Финлянд

1

3

2

6

9

 Бельги

1

1

0

2

10

 Итали

1

0

0

1

 

Comments are closed.