84947-004-8ED4DDD1

Өвлийн XII Олимпийн наадам Австрийн Инсбург хотноо 1976 оны 2 сарын 4-15 нд зохион байгуулагджээ. Олон улсын Олимпийн хороо уг наадмыг зохион байгуулах эрхийг 1969 онд АНУ-ын Денверт өгсөн хэдий ч Денверийн оршин суугчдын саналаар уг наадмаас татгалзаж Инсбург маш богино хугацаанд уг наадмын бэлтгэл ажлыг гүйцэлдүүлж зохион байгуулсан билээ.

Уг наадамд 37 орны 1123 тамирчин (892 эрэгтэй, 231 эмэгтэй) спортын 10 төрөлд 37 багц медалийн төлөө өрсөлджээ. Наадмыг Австрийн ерөнхийлөгч Рудольф Кирхшлегер нээж, Кристль Хаас, Иозеф Фейстмантель нар Олимпийн галыг бадрааж, Вернер Деллекарт тамирчдыг төлөөлөн тангараг өргөжээ.

Хоккейны Олимпийн аварга ЗХУ-ын шигшээ баг (Владислав Третьяк, Александр Сидельников, Сергей Бабинов, Юрий Ляпкин, Валерий Васильев, Александр Гусев, Геннадий Цыганков, Владимир Лутченко, Владимир Шадрин, Александр Мальцев, Виктор Шалимов, Александр Якушев, Виктор Жлуктов, Владимир Петров, Валерий Харламов, Сергей Капустин, Борис Михайлов, Борис Александров)

Өвлийн ХII Олимпийн наадамд улс орнуудын гаргасан амжилт

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

ЗХУ

13

6

8

27

2

БНАГУ

7

5

7

19

3

АНУ

3

3

4

10

4

Норвеги

3

3

1

7

5

ХБНГУ

2

5

3

10

6

Финлянд

2

4

1

7

7

Австри

2

2

2

6

8

Швейцари

1

3

1

5

9

Нидерланд

1

2

3

6

10

Итали

1

2

1

4

11

Канад

1

1

1

3

12

Их Британи

1

0

0

1

13

Чехословак

0

1

0

1

14

Лихтенштейн

0

0

2

2

15

Швед

0

0

2

2

16

Франц

0

0

1

1

Comments are closed.